In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хамгаалах кампанит ажлыг эхлүүллээ

11-17 kompanit ajilМҮЭ-ийн холбооноос хүний хөдөлмөрлөх эрхийг хамгаалагч ҮЭ-ийн сонгуульт ажилтны эрхийг хамгаалах хугацаагүй кампанит ажлыг энэ оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс эхлүүлэхээр болсон талаараа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар болон мэргэжил үйлдвэрлэлийн холбоодын дарга нар мэдээлэл хийлээ. Энэхүү кампанит ажлыг улсын хэмжээнд холбогдох байгууллагуудтай хамтран өрнүүлэх юм.

Үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтныг хөдөлмөрлөх эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг тул хүний эрхийг хамгаалагч гэж тодорхойлдог. Мөн сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нь хүний эрхийн зөрчлийн талаар сурвалжилж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр мэдээлж байдгаараа хүний эрхийг хамгаалагчийн үүргийг гүйцэтгэж байдаг байна.

Улсын бүртгэлийн ерөнхий газрын хуулийн этгээдийн бүртгэлд 2016 оны байдлаар 18522 төрийн бус байгууллага, 2400 үйлдвэрчний эвлэлийн байгууллага бүртгүүлжээ. 2400 ҮЭ-ийн хороонд 11933 сонгуульт, идэвхтэн сонгуультан байна. Нийт бүртгэлтэй төрийн бус байгууллагаас 2300 гаруй төрийн бус байгууллага нийслэл болон аймаг, орон нутагт хүний эрхийн чиглэлээр ажиллаж байна.

“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд оролцогчдын 34 хувь нь үндсэн ажил үүргээ гүйцэтгэсэнтэй холбоотойгоор “бусдаас дарамт шахалт үзүүлдэг”, 28 хувь нь “ажлын байрны баталгаагүй болдог”, долоон хувь нь “хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулдаг, үр дүнгийн урамшууллаас хасдаг”, 31 хувь нь “хэл амаар доромжилж, ялгаварлан гадуурхдаг” гэж хариулсан байна. Түүнчлэн тэдний ажлыг үл ойшоох хандлага гаргах, үйлдвэрчний эвлэлийн хороог тараах оролдлого гаргадаг байна. Тухайлбал, ажил олгогч ялгаварлан гадуурхалт, дарамт үзүүлдэг, жагсаал, цуглаан хийхэд саад учруулдаг, шийдвэр гаргахад ямар нэгэн байдлаар нөлөөлдөг, сонгуульт ажилтны үйл ажиллагааг ойлгож, дэмждэггүй зэрэг бэрхшээл олонтаа тохиолддогийг тэмдэглэжээ.

Ажил олгогчид үйлдвэрчний эвлэлийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцдог, гишүүдийн татварыг дураараа захиран зарцуулахыг шаарддаг, зарим сонгуульт ажилтан байгууллагын удирдлагын нөлөөнд автдаг зэргээс үйлдвэрчний эвлэлийн байгууллага хараат бусаар ажиллах боломж алдагддаг байна.

“Үйлдвэрчний эвлэлийн байгууллагад ажиллаж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагааны баталгаа” судалгаанд хамрагдагсдын 12.8 хувь нь сонгуульт үүрэгтэй холбогдуулан сахилгын шийтгэл ногдуулсан талаар санал асуулгад дурджээ. Мөн захиргааны санаачилгаар ажлаас халах, өөр ажил албан тушаалд шилжүүлэн албан тушаал бууруулах, цалин хөлс бууруулах зэргээр хөдөлмөрлөх эрхийг зөрчдөг гэв. Түүнчлэн судалгаанд хамрагдагсдын 32.8 хувь нь ажлаасаа халагдсан боловч ямар нэгэн тушаал шийдвэр гаргахгүй удсанаар дараагийн ажилд орох нөхцөл боломжийг хааж байсан гэж хариулжээ. Ийнхүү ажил олгогч байгууллагын удирдах албан тушаалтан, захиргааны албан хаагчид үйлдвэрчний эвлэлийн гишүүд, сонгуульт ажилтны ажлын бүтээмжийг шударга бусаар үнэлдэг, ялгаварладаг нь хамгийн нийтлэг саад бэрхшээл болдог байна.

Write comment (0 Сэтгэгдэл)

Хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүслээ

11-16 -1 niМҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар МБШУ-ы ҮЭ-ийн холбооноос тавьж буй цалин нэмэгдүүлэх санал шаардлагыг ажил хэрэгчээр шуурхай хэлэлцэн, боловсролын салбарын хэвийн үйл ажиллагааг хангаж, хэлэлцээрийг үр дүнд хүргэхэд онцгойлон анхаарч ажиллахыг БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагаас хүссэн байна.

Энэ сарын 10-ны өдөр хуралдсан МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хуралдаанаас мөн дараах шийдвэрүүд гарсаныг бүрэн эхээр нь хүргэж байна.

11-16 2 zurag

 

 11-16 3 zurag

Write comment (0 Сэтгэгдэл)

Х.Амгаланбаатар ерөнхийлөгч УЦТС, III, IV дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцлаа

11-16 stantsМҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар улиран сонгогдсноос хойшхи ажлын анхны томилолтоо Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, III, IV дулааны цахилгаан станцын үйл ажиллагаатай танилцсанаар эхлүүллээ. МҮЭ-ийн холбооны удирдлагууд анхан шатны ҮЭ-ийн холбоодын үйл ажиллагаатай танилцаж, гишүүдийнхээ өмнө тулгамдсан асуудлыг шийдвэрлэх үүднээс уулзалтуудыг тогтмол зохион байгуулж байхаар болсон юм.

Түмэн олноо илч дулаанаар тасралтгүй хангах үүрэгтэй Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК, III, IV дулааны цахилгаан станцын хувьд ҮЭ-ийн 100 хувийн гишүүнчлэлтэй байгууллага юм. Ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах чиглэлээр орон сууц, хүүхдийн цэцэрлэг барьж ашиглалтанд оруулсан байна.

Улс орны эдийн засаг хүндрэлтэй байгаа хэдий ч ажилчдынхаа нийгмийн баталгааг хангах үүднээс ирэх онд цалин нэмэх асуудлыг судалж үзэж байгаа талаараа удирдлагууд нь танилцууллаа.

МҮЭ-ийн ерөнхийлөгч Х.Амгаланбаатар ажил хөдөлмөрийнхөө гараагаа эхлүүлж байсан дулааны цахилгаан станцын хамт олонтой уулзаж байгаадаа баяртай байгаагаа энэ үеэр илэрхийлээд МҮЭ-ийн холбооны XXII Их хурлаар ирэх 13 жилийн хөгжлийн зорилтоо баталж эрх зүйн орчны хэм хэмжээг шинэчилэн баталсан талаар танилцууллаа.

Дулааны цахилгаан станцын ажилчдын хувьд хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлд ажилладаг. Иймд Засгийн газар ОУВС-тай хамтран хэрэгжүүлж буй Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт тусгагдсан тэтгэврийн насыг нэмэгдүүлэх асуудлыг дахин судалж нааштай шийдвэр гаргана гэдэгт итгэж буйгаа Х.Амгаланбаатар илэрхийллээ. МҮЭ-ийн холбооноос энэ асуудал хөндөгдөж эхэлсэн цагаас хойш УИХ, Засгийн газарт шаардлага, мэдэгдэл хүргүүлж байсан юм.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Эрүүл мэндийн даатгалын Үндэсний зөвлөлийг яаралтай хуралдуулахыг хүслээ

11-13 eruul mendiin undesnii zuvlulМҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт хандаж эрүүл мэндийн даатгалын бие даасан байдлыг хангах үүднээс Эрүүл мэндийн даатгалын Үндэсний  зөвлөлийг яаралтай хуралдуулж, асуудлыг хэлэлцүүлэх арга хэмжээ авахыг хүссэн байна. 

Write comment (0 Сэтгэгдэл)

УИХ, Засгийн газарт мэдэгдэл хүргүүллээ


11-16 3 bagshМҮЭ-ийн холбооны анхдугаар Ерөнхий зөвлөлийн хурал энэ сарын 10-ны өдөр хуралдаж УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нарт дараах мэдэгдлийг хүргүүллээ.

-Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын нэмэлт хэлэлцээр байгуулах хүрээнд Боловсрол, шинжлэх ухааны салбарт үндсэн цалинг нэмэгдүүлэх асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрээгүйн улмаас тухайн салбарын багш, ажилтнууд 2017 оны 11 дүгээр сарын 13-ны өдрөөс эхлэн орон даяар хугацаагүй ажил хаялт эхлүүлэхээр бэлтгэлийг бүрэн хангасан байна.

Иймд маргаантай асуудлаар холбогдох талууд тохиролцоонд хүрэхэд салбарын яаманд дэмжлэг үзүүлэх асуудлыг анхаарч, тодорхой арга хэмжээ авах шаардлагатай нөхцөл байдал үүссэн байгааг мэдэгдэж байна.

Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны Улсын хэлэлцээрийн цалин хөлсийг нэмэгдүүлэх заалтыг зөрчсөний улмаас үүсэх хариуцлагыг Засгийн газар хүлээх ёстой гэж үзэж байна. 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат нар сонгогдлоо

9-13 ih huralМҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурал энэ сарын 8-9-ний өдрүүдэд боллоо. Тус Их хуралд МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллагын нийт 284 төлөөлөгч оролцлоо. Хуралд УИХ-ын дарга М.Энхболдын илгээлтийг УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон уншиж танилцууллаа. Илгээлтэд “Хөдөлмөрийн тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай, Нийгмийн даатгал зэрэг хууль тогтоомжоор ҮЭ-ийн байгууллагын эрх үүргийг эрх зүйн хувьд баталгаажуулсан гэдгийг дурдаад УИХ-ын зүгээс цаашид ч ҮЭ-ийн эрхийг бататгах, өргөжүүлэх чиглэлээр онцгой анхаарч, холбогдох хууль тогтоомжийг батлан гаргах болно” гэдгийг онцолсон байна.

МҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурлын төлөөлөгчдөд хандан Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх мэндчилгээ ирүүлснийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд  С.Чинзориг уншиж танилцууллаа. “Монгол Улсад шинээр бүрэлдэн бий болсон зах зээлийн эдийн засгийн нөхцөлд хөдөлмөрийн шинэ харилцааг үндэсний хэмжээнд төлөвшүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын хууль тогтоомжийг боловсронгуй болгох, нийгмийн түншлэлийн механизмыг улсын хэмжээнд болон аймаг, салбар, аж ахуйн нэгжийн түвшинд хөгжүүлэх, цалин хөлс, хөдөлмөрийн нөхцөл, нийгмийн хамгааллыг сайжруулах, ажлын байрны хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн орчныг бий болгоход олон улсын нийтлэг жишгээр ҮЭ, ажил олгогчидтой Засгийн газар хамтран ажиллаж ирснийг их хурлын энэ өдөр тэмдэглэн хэлэхэд таатай байна. Өнөөгийн Засгийн газрын хүндрэлтэй нөхцөл байдлыг богино хугацаанд даван туулж хөдөлмөр эрхлэгчдийн цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийг иргэд амьжиргаагаа хангахуйц түвшинд хүргэх боломжийг ойрын хугацаанд бүрдүүлэхийн төлөө нийгмийн түншүүдтэйгээ ажил хэрэгчээр хамтран ажиллах болно” гэж илгээлтэд дурдсан байна.

Мөн нийгмийн түншлэгч тал болох АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар хөдөлмөрийн хүний эрх ашгийг хамгаалах, нийгмийн түншлэлийг хөгжүүлэн бэхжүүлэх, хөдөлмөр нийгмийн хамгааллын гурван талт хэлэлцээрийг олон улсын түвшинд хүргэхэд гишүүд дэмжигчдийнхээ дуу хоолой болж манлайлан оролцдог МҮЭ-ийн холбоо, гишүүдэд баяр хүргээд Их хурлын үйл ажиллагаанд амжилт хүсч мэндчилгээ дэвшүүлэв.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн 4 жилд явуулсан үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хяналтын хорооны тайланг тус хорооны дарга Л.Мөнхбаяр нар илтгэл тавьж хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ.

Хурлын төлөөлөгчдийн зүгээс хоёр итгэлтэй холбоотой санал шүүмжлэлийг хурцаар тавьж, цаашид анхаарах асуудлаар санал байр сууриа илэрхийлэв.

Олны анхааралд байсан МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдсөнөөс Б.Гэрэлмаа нь өөрийн хүсэлтээр нэрээ татаж, нийт 281 төлөөлөгчийн 64,1 хувийн саналаар Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдлоо.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль болж Хяналтын хорооны гишүүнээр ҮЭ-ийн гишүүн байгууллагуудаас 14 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүнээс нууц санал хураалтаар есөн хүнийг Хяналтын хорооны гишүүнээр сонголоо.  Тус хорооны даргаар ААХ-ын ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэлийг сонголоо.

Их хурлын үйл ажиллагааны үеэр МҮЭ-ийн холбооны ахмад гишүүн, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн З.Гончигжав “Мөнхийн сан” байгуулсан талаараа төлөөлөгчид танилцууллаа. Энэхүү “Мөнхийн сан”-г 100 сая төгрөгөөр байгуулж байгаа бөгөөд дээрх мөнгө нь банкинд мөнх байршиж жилийн хүү болох 20 сая төгрөгөөр  ҮЭ-ийн байгууллагад идэвх санаачилгатай ажилласан хүмүүсийг жил бүр урамшуулахад зориулагдах юм.

“МҮЭ-ийн холбооны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны шинэчилсэн дүрмийг батлах тухай, “МҮЭ-ийн холбооны Стратегийн зорилт”-ыг тус тус төлөөлөгчдөөр хэлэлцүүлж баталлаа. Хурал ардчилсан зарчимаар явагдсан бөгөөд төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм. Энэ удаагийн Их хурлаар МҮЭ-ийн холбооны дүрэмд шинэлэг хэд хэдэн заалтыг нэмж тусгалаа. Тухайлбал МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнчлэл, удирдах сонгуульт албан тушаалаас түдгэлзэх, МҮЭ-ийн холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах болон сонгуульт ажлыг сүүлийн дөрвөн жил хийгээгүй, намын харъялалгүй байх гэсэн заалтыг нэмж тусгасан байгаа. Дээрх заалтыг тус холбооны дүрэмд оруулж өгсөнөөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд аливаа улс төрийн намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг гэсэн хардлагыг таслан зогсоож байгаа нэг үйлдэл гэж төлөөлөгчид үзэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа. 

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 10-ны өдөр хуралдлаа. Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг дахин сонголоо. Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчдийг шинэчилэн баталж Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа, Ж.Батзориг, С.Жаргалсайхан, Б.Батцогт, Ц.Ганболд, Х.Буянжаргал, Б.Рагчаа, Б.Мягмар, Д.Оюун, Б.Баяраа, Д.Нацагдорж нарын 13 хүнийг сонголоо.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатар сонгогдлоо

11-12 amgaa dargaМҮЭ-ийн холбооны ээлжит XXII Их хурал энэ өдрүүдэд үргэлжилж байна. Өчигдөр эхэлсэн энэхүү хуралд МҮЭ-ийн холбооны 36 гишүүн байгууллагын нийт 284 төлөөлөгч оролцож байна. Хуралд УИХ-ын дарга М.Энхболд илгээлт ирүүлсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг, АОЭНХ-ны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар мэндчилгээ дэвшүүлж хурлын үйл ажиллагаанд амжилт хүслээ.

МҮЭ-ийн холбооноос өнгөрсөн 4 жилд явуулсан үйл ажиллагааны үр дүн, цаашдын зорилтын талаар тус холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, Хяналтын хорооны тайланг тус хорооны дарга Л.Мөнхбаяр нар илтгэл тавьж хурлын төлөөлөгчдөөр хэлэлцүүллээ.

Хурлын төлөөлөгчдийн зүгээс хоёр итгэлтэй холбоотой санал шүүмжлэлийг хурцаар тавьж, цаашид анхаарах асуудлыг ч хэлсэн юм.

Олны анхааралд байсан МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчийн сонгуульд Х.Амгаланбаатар, Б.Мягмар, Б.Гэрэлмаа нар өрсөлдсөнөөс Б.Гэрэлмаа нь өөрийн хүсэлтээр нэрээ татаж, нийт 281 төлөөлөгчийн 64,1 хувийн саналаар Х.Амгаланбаатар МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчөөр улиран сонгогдсон юм.

Энэ үеэр МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны гишүүдийг шинээр сонгох сонгууль болсон. Хяналтын хорооны гишүүнээр ҮЭ-ийн гишүүн байгууллагуудаас 14 хүнийг нэр дэвшүүлсэн. Үүнээс нууц санал хураалтаар есөн хүнийг Хяналтын хорооны гишүүнээр сонголоо.  Тус хорооны даргаар ААХ-ын ҮЭ-ийн холбооны ахлах зохион байгуулагч М.Ганхүрэлийг сонголоо.

Их хурлын үйл ажиллагааны үеэр МҮЭ-ийн холбооны ахмад гишүүн, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн З.Гончигжав “Мөнхийн сан” байгуулсан талаараа төлөөлөгчид танилцууллаа. Энэхүү “Мөнхийн сан”-г 100 сая төгрөгөөр байгуулж байгаа бөгөөд дээрх мөнгө нь банкинд мөнх байршиж жилийн хүү болох 20 сая төгрөгөөр  ҮЭ-ийн байгууллагад идэвх санаачилгатай ажилласан хүмүүсийг жил бүр урамшуулахад зориулах юм.

“МҮЭ-ийн холбооны дүрэм”-д нэмэлт өөрчлөлт оруулах тухай, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны шинэчилсэн дүрмийг батлах тухай, “МҮЭ-ийн холбооны Стратегийн зорилт”-ыг тус тус төлөөлөгчдөөр хэлэлцүүлж батлах юм.

Write comment (0 Сэтгэгдэл)

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбат дахин сонгогдлоо

11.09 iiiiiМҮЭ-ийн холбооны XXII Их хурал энэ сарын 8-9-ний өдрүүдэд болсон. Тус хурлын төлөөлөгчид МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгчөөр Х.Амгаланбаатарыг улираан сонгосноос гадна МҮЭ-ийн холбооны дүрэм, МҮЭ-ийн холбооны Хяналтын хорооны дүрэм, МҮЭ-ийн холбооны Стратегийн зорилтыг тус тус баталлаа. Дээрх асуудлыг хэлэлцэх үед төлөөлөгчдөөс санал шүүмжлэл багагүй гарч байлаа. Хурал ардчилсан зарчимаар явагдсан бөгөөд төлөөлөгчид санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн юм. Энэ удаагийн Их хурлаар МҮЭ-ийн холбооны дүрэмд шинэлэг хэд хэдэн заалтыг нэмж тусгалаа. Тухайлбал МҮЭ-ийн холбооны гишүүн байгууллагын дарга, удирдлага нь ҮЭ-ийн сонгуулийн бүрэн эрхийн хугацаанд улс төрийн аливаа намын гишүүнчлэл, удирдах сонгуульт албан тушаалаас түдгэлзэх, МҮЭ-ийн холбооны удирдах болон гүйцэтгэх албан тушаалд нэр дэвшигч нь улс төрийн намын удирдах болон сонгуульт ажлыг сүүлийн дөрвөн жил хийгээгүй, намын харъялалгүй байх гэсэн заалтыг нэмж тусгасан байгаа. Дээрх заалтыг тус холбооны дүрэмд оруулж өгсөнөөр МҮЭ-ийн холбооны удирдлагууд аливаа улс төрийн намын бодлого шийдвэрийг хэрэгжүүлдэг гэсэн хардлагыг таслан зогсоож байгаа нэг үйлдэл гэж төлөөлөгчид үзэж буйгаа энэ үеэр илэрхийлж байлаа.

МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн анхдугаар хурал энэ сарын 10-ны өдөр хуралдлаа. Ерөнхий зөвлөлийн гишүүд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгчөөр С.Эрдэнэбатыг дахин сонголоо. Мөн МҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн тэргүүлэгчээр Х.Амгаланбаатар, С.Эрдэнэбат, Г.Адъяа, Ж.Батзориг, С.Жаргалсайхан, Б.Батцогт, Ц.Ганболд, Х.Буянжаргал, Б.Рагчаа, Б.Мягмар, Д.Оюун, Б.Баяраа, Д.Нацагдорж нарын 13 хүнийг сонгосон байна.

 

Write comment (0 Сэтгэгдэл)

Гүтгэлэг хэрээс хэтэрлээ

11-07 gutelegМҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг сарын өмнөөс гарч эхэлсэн МҮЭ-ийн холбоо, түүний гишүүн байгууллагуудын удирдлагуудтай холбоотой гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд өнөөдөр албан ёсоор тайлбар өглөө. Тэрээр хэлэхдээ “Хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооны удирдлагуудтай холбоотой төлбөртэйгөөр нийтлэгдэж буй бодит бус, гүтгэлгийн мэдээлэл хэрээс хэтэрч байгаа учир өнөөдөр албан ёсоор мэдээлэл хийж байна. Энэ сарын 8-9-ны өдрүүдэд МҮЭ-ийн холбооны XXII Их хурал болно.  Миний бие энэ сарын 3-ны өдөр МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчид нэр дэвших хүсэлтээ албан ёсоор хүргүүлсэн. Тус сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх ажиллагаа энэ сарын 3-ны өдрийн 17.30 цагаар дуусгавар болсон. Бүртгэж дууссанаас хойш хоёр өдрийн дараа  буюу  энэ сарын 6-ны өдөр Монгол-Германы хамтарсан "Про капитал" төвөөс "Монголын үйлдвэрчний эвлэлийн холбоо"-ны үйл ажиллагаанд судалгаа хийсэн гэсэн мэдээлэл гарсан. Энэ судалгаагаар миний бие гурван нэр дэвшигчдийн сүүлийг мушгиж байгаа дүн гарсан байна. Судалгааны байгууллага ямар хүрээнд  ийм хурдан судалгааны дүнг гаргасан гэдэг нь эргэлзээтэй. Энэ хоёр өдөр амралтын өдөр таарч байгаа юм. Мөн намайг цагдан хоригдсон, ҮЭ-ийн гишүүдэд зориулж хүлээн авалт зохион байгуулж, санал авах, хайрцаглах үйл ажиллагаа явуулж байна гэх мэтээр ор үндэслэлгүй мэдээлэл тарааж байгаа нь хэрээс хэтэрлээ. Энд нэг зүйлийг онцлон хэлэхэд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч санхүүтэй холбоотой нэг ч баримт бичигт гарын үсэг зурдаггүй. Тийм эрх ч байхгүй. Гэтэл хэвлэлээр гарч буй мэдээлэлд их хэмжээний эд хөрөнгийн болон санхүүгийн зөрчилтэй гэсэн зүйлийг бичих боллоо. Иймд манай холбооны гишүүдийн зүгээс энэ бүх гүтгэлгийн шинжтэй мэдээлэлд тайлбар хий гэсэн хүсэлт тавьсан учраас хэвлэлийн хурал зарлаж бодит мэдээллийг хүргэж байна” гэлээ. 

Write comment (0 Сэтгэгдэл)
mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417120
ӨнөөдөрӨнөөдөр766
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт766
Энэ сардЭнэ сард22834
НийтНийт417120