In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийсэн байна

11.02 taibarМҮЭ-ийн холбооны XXII дугаар Их хурлын бэлтгэл ажлын талаар дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. МҮЭ-ийн холбооны нийт гишүүдээс МҮЭ-ийн холбооны дүрэмд нэмэлт өөрчлөлт оруулах, Хөгжлийн бодлогын зорилтыг шинэчилэн боловсруулахад санал аваад дууссан талаар тэрээр танилцууллаа. Мөн МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажлыг хангах ажлын хэсэг байгуулагдсан талаар дуулгалаа.

МҮЭ-ийн холбооны удирдлагуудыг байгууллагынхаа эд хөрөнгө, газрыг зарж хуурамч данс ашиглан хувьдаа завшсан мэтээр МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллаж байсан Б.Гэрэлмаа нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа төлбөртэй, захиалгат нийтлэл нэвтрүүлэг гаргаж байгаа. Иймд МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат болоод гишүүдийн зүгээс МҮЭ-ийн холбооны хяналтын хороонд шалгалт хийж өгөх хүсэлт гаргасан байна. МҮЭ-ийн холбооны Хяналтын хороо нь МҮЭ-ийн холбооны санхүүгийн үйл ажиллагаанд жил бүр хяналт хийж, хөндлөнгийн аудитаар давхар шалгуулж дүгнэлт зөвлөмж өгдөг байна.

Ингээд тус Хяналтын хороо тусгай комисс гаргаж дахин шалгалт хийхэд зөрчил дутагдал илрээгүй бөгөөд хэвлэлээр нийтлэгдсэн санхүү, эд хөрөнгөтэй холбоотой зүйлс нь худал гүтгэлэг болохыг тогтоосон байна.

Б.Гэрэлмаа нь МҮЭ-ийн холбооны ҮҮТ-ийн нягтлан бодогчоор ажиллах хугацаандаа буюу ээлжийн амралт олгох тушаал шийдвэр нь гараагүй байхад  “Биокомбинат” ТӨААТҮГ-ын Захиргааны санхүү, эдийн засгийн албаны дарга, ерөнхий нягтлан бодогчоор 2017 оны 10 дугаар сарын 04-ны өдөр томилогдсон.

Харин түүнийг МҮЭ-ийн холбооны талаар илт мушгин гуйвуулсан мэдээ, мэдээллийг олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тарааж нийт ажиллагсдын мөрддөг Хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчсөн учир  2017 оны 10 дугаар сарын 24-ны өдрийн тушаалаар МҮЭ-ийн ҮҮТ-ийн нягтлан бодогчийн үүрэгт ажлаас нь чөлөөлөх тогтоол гарсан байна.

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

451682
ӨнөөдөрӨнөөдөр38
ӨчигдөрӨчигдөр1373
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт38
Энэ сардЭнэ сард22026
НийтНийт451682