In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

“Залуустаа ээлтэй шинэ зууны үйлдвэрчний эвлэл”

11-05 hugliin bodlogoМҮЭ-ийн холбооны дэргэдэх Залуучуудын хороо “МҮЭ-ийн холбооны дүрмийн нэмэлт, өөрчлөлтийн өмнө” бага хурал зохион байгуулж шинэ зуунд баримтлах МҮЭ-ийн холбооны дүрэм, хөгжлийн зорилтод тусгах өөрсдийн саналыг нэгтгэлээ. Эдийн засгийн бүх салбарууд, орон нутгийн ҮЭ-ийн залуу гишүүдийн төлөөлөл 42 хөдөлмөрчин залуус ҮЭ-ийн шинэ зуун залууст илүү ээлтэй, тэднийхээ дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэдэг, оролцоог хангасан, илүү шинэлэг, хүчирхэг ҮЭ-ийг байгуулахад өөрсдийн идэвх, санаачлага, оролцоогоо дээшлүүлэхийг чухалчилсан байна.

Хөдөлмөрчин залуус МҮЭ-ийн холбооны дүрэмд бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, ҮЭ-ийн үйл ажиллагаа, шийдвэр гаргах төвшинд нийгмийн бүх бүлгүүдийн төлөөллийн оролцоог тэгш хангах, ҮЭ-ийн бүх шатны байгууллагуудын хариуцлагын тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр таван заалт нэмэх, 10 заалтад нэмэлт, өөрчлөлт оруулах санал гаргасан бөгөөд энэ сарын 06-нд МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар, дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа нарт гардуулах юм.
Монгол Улсын хэмжээнд нэгэн буман (100000) хөдөлмөрчин залуусыг эгнээндээ нэгтгэн, төлөөлөх эрхтэй хамгийн том байгууллага болох МҮЭ-ийн холбоо, түүний удирдлагууд залуусынхаа дуу хоолой, үзэл бодлыг хүндэтгэж МҮЭ-ийн холбооны дүрмийн шинэчлэн, найруулсан төсөлдөө тусган МҮЭ-ийн холбооны XXII их хурлаар хэлэлцүүлэн батална гэдэгт итгэлтэй байна.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417127
ӨнөөдөрӨнөөдөр773
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт773
Энэ сардЭнэ сард22841
НийтНийт417127