In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар мэндчилгээ дэвшүүллээ

02-14 erinhiiluchУлиран одож буй тахиа жилд Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 100 жилийн ой, Үндэсний төв байгуулагдсаны 90 жилийн ой, Ээлжит XXII Их хурал хуралдсан түүхэн үйл явдлаар арвин баялаг сайхан жил болж өнгөрч байна.

МҮЭ-ийн холбоо 2017 онд ОУҮЭХ-ны Ази Номхон Далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн XV хуралдааныг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо анх удаа амжилттай зохион байгууллаа.

Ази номхон далайн бүсийн байгууллагын Ерөнхий зөвлөлийн гишүүн Япон, Солонгос, Энэтхэг, Австрали, Сингапур, Малайз зэрэг 34 орны ҮЭ-ийн удирдлага, төлөөлөгчид бүсийн хэмжээний ҮЭ-ийн бодлого, зорилтоо амжилттай тодорхойлж, МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааны цар хүрээ нэр хүндийг өндрөөр үнэлсэн ач холбогдолтой арга хэмжээ болсныг онцлон хэлэхэд таатай байна.

МҮЭ-ийн холбоо XXII Их хурлаараа МҮЭ-ийн хөгжлийн 2017-2030 оны хөтөлбөр зорилтыг шинэчлэн баталж холбооны дүрэмд тодорхой нэмэлт өөрчлөлт хийлээ.

ҮЭ-ийн нийт гишүүд, дэмжигчдийн уйгагүй тэмцэл, шаардлагын үр дүнд Монгол Улсын Засгийн газар ОУВС-тай тохиролцоод байсан тэтгэврийн нас, ХХОАТ-ыг нэмэгдүүлсэн шийдвэрийг цуцлуулж чадлаа.

Цаашид МҮЭ-ийн холбоо төрийн албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нэмэлт хэлэлцээрт орохоос гадна хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмэгдүүлэх асуудлаар Засгийн газрыг шахаж шаардаж ажиллах болно.

ҮЭ-ийн нийт гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ахмад ажилтнууд, залуучууд, гишүүн байгууллагууддаа  XVII жарны Тийн унжлагат хэмээх шороон нохой жилийн баярын мэндчилгээг дэвшүүлж, айл өрх бүрт сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

541542
ӨнөөдөрӨнөөдөр947
ӨчигдөрӨчигдөр2296
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт6656
Энэ сардЭнэ сард29473
НийтНийт541542