In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Орлогын хэт зөрүүтэй байдлыг арилгах зайлшгүй шаардлагатай

04-17 surgaltМҮЭ-ийн холбооны Ерөнхий зөвлөлийн ажлын төлөвлөгөөнд гишүүн болон харъяа байгууллагуудын удирдлага, аппаратын ажилтнуудын дунд сард хоёр удаа уулзалт, мэдээллийг зохион байгуулж байхаар тусгасан билээ. Энэхүү ажлын хүрээнд дөрөвдүгээр сарын 16-нд Японы Жайкагийн Шинрай төсөл-Нийгмийн даатгалын үйл ажиллагааны чадавхийг бэхжүүлэх төслийн Ахлах зөвлөх Ямашита Мамарү “Монгол улсын нийгмийн хамгааллын салбар дахь шинэчлэл, эдийн засгийн хөгжилд нөлөөлөх нь” сэдвээр мэдээллийг өгөв. 
Тэрээр “Монгол улс цаашид илүү хөгжингүй орон болохын тулд ядуурал хийгээд орлогын хэт зөрүүтэй байдлыг арилгах зайлшгүй шаардлагатай” хэмээв. Япон улс 60 жилийн өмнө өнөө цагийн өндөр хөгжилтэй орон болохын тулд бүх иргэнийг хамруулсан нийгмийн хамгааллын тогтолцоог бүрдүүлж, нийгмийн даатгалын сандаа хуримтлал үүсгэн үүнийгээ ашиглан томоохон үйлдвэрүүдийг байгуулж, хот суурин газарт том хэмжээний үйлдвэрийн бүс бий болгон, хөдөө тосгоны ажилгүй иргэдийг ажлын байраар хангасан байна. Ингэснээр үйлдвэрүүд ажиллах хүчээр хангагдаж дотоодын хэрэгцээ өсөн нэмэгдэж хурдацтай хөгжихөд чухал үүрэг гүйцэтгэжээ. Мөн орлого багатай иргэнээс бага татвар, орлого ихтэй хэсгээс өндөр татвар авах буюу прогрессив татварын тогтолцоог нэвтрүүлснээр дундаж орлоготой давхаргын эзлэх хувь нь нэмэгджээ. 
Ямашита Мамарү Монгол улс одооноос жил бүр нэмэгдэж байгаа өндөр настнууддаа тохирсон бодлого хэрэгжүүлэх, нийгмийн даатгалын санд хуримтлал үүсгэх, нийгмийн хамгааллаар дамжуулж дундаж давхаргын тоог нэмэгдүүлж, улмаар улс орны хөгжилд хувь нэмэр оруулах алхамыг хийх шаардлагатайг онцлов. 
Түүнчлэн өнөөгийн залууст Нийгмийн даатгалын сангийн хуримтлал чухал болохыг ойлгуулж, цаашид Монгол улсын хөгжлийн хэтийн төлвийг энэхүү хуримтлалаар шийдвэрлэх боломжтой талаар ярьж гишүүдийн сонирхсон асуултад хариулсан юм.

04.17 surgalt

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

616392
ӨнөөдөрӨнөөдөр1110
ӨчигдөрӨчигдөр664
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт7808
Энэ сардЭнэ сард23678
НийтНийт616392