In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд энэ сарын 16-нд жагсана

10-13 ajiltan alban haagchМонголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоо, Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоод хамтран өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Энэ үеэр соёл урлаг, эрүүл мэнд, боловсролын салбарын төрийн үйлчилгээний ажилтнууд хамтын тэмцэлд нэгдэж буйгаа илэрхийлэн УИХ, Засгийн газар, БСШУСЯ-нд мэдэгдэл хүргүүлэхээр болжээ.

Мэдэгдэлд,

  1. 1.Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талт 2017-2018 оны улсын нэмэлт хэлэлцээрийг нэн даруй эхлүүлэх,
  2. 2.Соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнуудын цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэхэд шаардагдах хөрөнгийг 2018 оны улсын төсөвт тусган шийдвэрлэх,
  3. 3.Монгол Улсын Соёлын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-аар хэлэлцэн батлуулж, соёл урлагийн салбарын ажилтнуудын нийгмийн баталгааг хангах арга хэмжээ авах,
  4. 4.Соёл урлагийн төсөвт байгууллагуудын үйл ажиллагааны нэмэлт орлогыг төвлөрүүлэн зарцуулах журмыг шинэчлэн баталж, нэмэлт орлогыг ажилтнуудын цалин хөлсийг нэмэгдүүлэх, нийгмийн хамгааллыг сайжруулахад зарцуулах эрхийг төсөв захирагчдад олгож, орлогын төлөвлөгөөг дараа жил нэмэгдүүлж өгдөг буруу жишгийг таслан зогсоох шийдвэр гаргах асуудлыг тусгасан байна.

Тус мэдэгдлийн хариуг энэ сарын 20-ны дотор Монголын ажилтан албан хаагчдын ҮЭ-ийн холбоонд ирүүлэхийг мэдэгдсэн байна.

 Түүнчлэн соёл урлаг, эрүүл мэнд, боловсрол зэрэг төрийн үйлчилгээний ажилтнууд ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт нэмэлт өөрчлөлт оруулж цалинг 2018 оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлэхийг шаардсан цуглааныг энэ сарын 16-ны өдрийн 13.00 цагаас Монгол Улс дахь ОУВС-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын гадна талбайд хийхээр шийдвэрлэснээ энэхүү хэвлэлийн хурлын үеэр мэдэгдлээ.

Дээрх асуудлыг шийдвэрлээгүй тохиолдолд энэ сарын 23-ны өдрөөс эрүүл мэнд, боловсрол, соёл урлаг зэрэг төрийн үйлчилгээний салбарын ажилтнууд хугацаагүй ажил хаялтанд нэгдэж буйгаа илэрхийлэв.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417124
ӨнөөдөрӨнөөдөр770
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт770
Энэ сардЭнэ сард22838
НийтНийт417124