In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

МҮЭ-ийн холбоотой хэвлэлээр гарч буй мэдээлэлд тайлбар хийлээ

10-19 hevlelin hural

МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат, мэргэжил үйлдвэрлэлийн ҮЭ-ийн холбооны төлөөлөл өнөөдөр хөдөлмөрийн хамтын маргаан болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр МҮЭ-ийн холбооны үйл ажиллагааг зориудаар харлуулсан гүтгэлгийн шинж чанартай төлбөртэй нийтлэгдэж буй мэдээллийн талаар албан ёсны байр сууриа илэрхийллээ. 
МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч С.Эрдэнэбат дараах тайлбарыг хийлээ. 
Хөдөлмөрийн хамтын маргааны тухайд хөдөлмөрийн зуучлагч энэ сарын 12-нд хэлэлцээрт оролцогч гурван талд зөвлөмжөө танилцуулсан боловч талууд тохиролцоонд хүрч чадаагүй учир дараагийн шат болох Арбитрт шилжихээр болоод байна. Хуулиар Арбитрын шийдвэрийн дараа ажил хаях эрх үүсдэг. МҮЭ-ийн холбоо дан ганц цалингийн асуудлыг яриагүй. Нийгмийн даатгал, тэтгэврийн насны шинэчлэлийн асуудлыг тавьж байгаа. Эдгээр асуудлуудын хүрээнд МҮЭ-ийн холбоо тохиролцоонд хүрэх боломжгүй учраас дараагийн шат болох Арбитрт шилжих шийдвэрт хүрсэн. Үүнийг гуйвуулан МҮЭ-ийн холбоо Засгийн газартай тохиролцоонд хүрлээ гэх зэргээр буруу зөрүү мэдээллийг санаатай болон санамсаргүй байдлаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа нь харамсалтай. МҮЭ-ийн холбоо цалин нэмэх асуудлын хүрээнд ямар нэгэн ойлголцол, тохиролцоонд хүрээгүй байгаа гэдгийг хариуцлагатайгаар мэдэгдэе.
Монгол Улсад ҮЭ-ийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 100 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг хоёр жилийн өмнөөс бэлдсэн. Гишүүд, гишүүн байгууллагуудаас хандив тусламж авсан. Түүхэн ой учраас МҮЭ-ийн холбоонд ажиллаж байсан үе үеийн ахмадууддаа хүндэтгэл үзүүлсэн, олон улсын хурал зөвлөгөөн семинар зохион байгуулж байгууллагаа сурталчилсан. Үүнд МҮЭ-ийн холбооны төсвөөс 100 хүрэхгүй сая төгрөг зарцуулсан. 
Хэвлэл, мэдээллийн хэрэгслээр нийтлэгдээд байгаа өмч хөрөнгөтэй холбоотой мэдээлэлд тайлбар хийе. МҮЭ-ийн холбооны XXII Их хурал ирэх сард болно. Их хурал дөхөхөөр өмч хөрөнгөтэй холбоотой гүтгэлгийн шинжтэй зүйл хэвлэл мэдээллийн хэрэгслээр их гардаг. 
ҮЭ-ийн байгууллага хамтын шийдвэрийн байгууллага. Манай байгууллага Үйлдвэрчин төсөл хэрэгжүүлсэн. Үүний хүрээнд хотын ерөнхий төлөвлөлтийн дагуу хуучин авто машины гараж, оффисын барилгын газартаа бусад байгууллагын нэгэн адил орон сууцны барилга, 55 өрөөтэй зочид буудал барьсан. Энэ зочид буудлаа дотоод нөөц бололцоогоо ашиглан барьж ашиглалтанд оруулах шийдвэрийг Тэргүүлэгчдийн хурлаас гарсан. Ингээд МҮЭСТО-ны урд талд байрлах хогийн цэг байсан, бусад аж ахуйн нэгж хууль бусаар шахаад барилга барьчихсан байсан жижиг газарт Макс констракшнтай хамтарч эмнэлэг барьсан. Энэ эмнэлгийн барилгаас авах талбайгаас зочид буудлаа тохижуулж санхүүжилт хүссэн. Энэ дагуу 55 өрөө бүхий зочид буудлынхаа доторх тохилжилт, тоног төхөөрөмж авсан. Түүнээс дан ганц хивс, дрож аваагүй. Эмнэлэг барьсан энэ газар сонин, хэвлэлээр бичээд байгаа шиг Эв санааны талбай барих газар байгаагүй.
Гэр хорооллыг барилгажуулах төслийн хүрээнд долоодугаар хороололд байрлах манай хуучин агуулах байсан газрыг “Бэрэн” компани авсан. Энэ газраа суллаж өг гэсэн шаардлагыг тавьсан. Манай зүгээс нөхөн төлбөр авах талаар хандсан боловч хотын дахин төлөвлөлтөнд орсон учир аж ахуйн нэгжид нөхөн төлбөр өгөх боломжгүй гэсэн. Ийм байдалтай байгаа. Гэтэл энэ газрыг зарж хувьдаа авсан гэж гүтгэж байна. Үйлдвэрчний эвлэлийн байгууллагын өмч хөрөнгө тоо баримттайгаа байгаа гэдгийг хэлье.
Түүнчлэн ҮЭ-ийн байгууллага Засгийн газартай хаалтын гэрээ хийсэн гэх зүйл яригдах болсон. Төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлж болно гэсэн хууль бий. Энэ хуулийн хүрээнд Засгийн газраас тодорхой нээлттэй ажлуудыг зарласан байдаг. Засгийн газраас 2013 оны сүүлээр нийгмийн түншлэлийг хөгжүүлэх талаар олон талт арга хэмжээнүүдийг МҮЭ-ийн холбоо үүрэг хүлээн гэрээгээр хэрэгжүүлсэн байдаг. 
Нийт дүнгээр нь харахад 680 сая төгрөг их юм шиг боловч манайх шиг улсын хэмжээний том байгууллагад гишүүн 36 байгууллага, эрдэм шинжилгээ судалгааны байгууллагууддаа хуваахаар ганц хоёр удаагийн арга хэмжээг санхүүжүүлэх төдий л байна. Тухайлбал нэг аймаг 20 гаруй сумаасаа ганц хоёр төлөөлөгч авчирч сургалт зөвлөгөөн хийхэд дор хаяж гурван сая төгрөг зарцуулдаг.
Бид өнгөрсөн хугацаанд 100 гаруй сумаар орж, 50-60 сумдын ҮЭ-ийн анхан шатны нэгжээ бэхжүүлж, гэрээнд тусгагдсан ажил үүргээ хэрэгжүүлээд явахад энэ зардал хаанаа ч хүрэхгүй. ҮЭ-ийн ажлыг мэддэг хүмүүс үүнийг сайн ойлгож байгаа. 
МҮЭ-ийн холбооны удирдлагууд 300 сая төгрөгөөр машин авч унасан гэсэн мэдээлэл бас гарсан. Хөдөө орон нутагт ажиллахад зориулан 40 саяар жийп машин авсан. Үүнийг 300 саяар машин авч унасан гэж бичсэн нь МҮЭ-ийн холбоотой бүх зүйлийг харлуулах гэсэн хүний үйлдэл гэж үзэж байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр сөрөг мэдээлэл тарааж байгаа Б.Гэрэлмаа нь МҮЭ-ийн холбооноос мөнгө нэхэж, Ерөнхий нягтлан болохоор шүүхдэж байсан ч шүүх бүрэн хэрэгсэхгүй болгож байсан. МҮЭ-ийн холбооны талаарх мэдээллийг буруугаар мушгин гуйвуулж нэр хүндэд халдсан тул Шүүх, хуулийн байгууллагаар шалгуулахаар болсон байна.

 

 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417129
ӨнөөдөрӨнөөдөр775
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт775
Энэ сардЭнэ сард22843
НийтНийт417129