In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Зохистой хөдөлмөрийн чиглэлээр хийх ажлаа тодорхойллоо

10-25 bayarmaa egch medeeМҮЭХ, ОУХБ-ын хамтын ажиллагааны хүрээнд “Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлэхэд ҮЭ-ийн оролцоо” сэдэвт бүсийн семинарийг 10 дугаар сарын 17, 18-нд Сэлэнгэ аймагт зохион байгуулж Булган, Дархан-Уул, Хөвсгөл, Сэлэнгэ аймгийн ҮЭ-ийн 40 орчим төлөөлөгч оролцлоо.

Сэлэнгэ АҮЭХ-ны дарга Ж.Саранцэцэг “Энэхүү семинарийн гол зорилго нь дэлхий даяар тогтвортой хөгжлийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байгаа энэ цаг үед уг зорилгын салашгүй хэсэг болох зохистой хөдөлмөрийн зорилгыг хэрэгжүүлэхийн төлөө орон нутагт, ялангуяа аж ахуйн нэгж, байгууллага дээр хийж буй ажил, тулгамдсан асуудал, цаашдын зорилтыг тодорхойлоход оршиж байгаа” хэмээн тэмдэглэлээ.

ОУХБ-ын БНХАУ, Монгол Улсыг хариуцсан товчооны хөтөлбөрийн шинжээч Париссара Льюкит зохистой хөдөлмөрийн үзэл баримтлал нь ажилчдын хувьд ямар агуулгатай болох, зах зээлийн засагт ажиллагчдын эдлэх эрх, чанартай ажлын байр, нийгмийн хамгаалал, аюулгүй ажиллагаа, нийгмийн даатгал, ажилчдын оролцоо, ҮЭ-ийн гишүүн бус ажилчдад хэрхэн хүрч ажиллах талаар сонирхолтой илтгэл тавьж, оролцогчдын асуултад хариулан албан бус хэвшилд ҮЭ зохион байгуулах чиглэлээр олон улсын туршлагаас хуваалцлаа.

Оролцогчид зохистой хөдөлмөрийн үндсэн дөрвөн бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд үндэсний болон хойд бүсийн түвшинд тулгамдаж буй асуудлыг хэсгээр ажиллан тодорхойлж, аймгийн ҮЭ-ийн холбооноос энэ чиглэлээр явуулж ирсэн үйл ажиллагаа, үр дүн, цаашдын зорилтын талаар мэдээлэл хийж, харилцан мэдээлэл солилцсон ба “Урсгал ус”, “Сэлэнгэ энерго” болон “Алтан тариа” компаниудын ажлын байрны нөхцөл байдалтай гурван баг болон танилцаж зохистой хөдөлмөрийн шалгуур үзүүлэлтүүдтэй хэрхэн нийцэж буй талаар ярилцан ҮЭ-ээс нэн түрүүнд анхаарах шаардлагатай асуудлыг тодорхойллоо.

Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг бүрдүүлэх хүрээнд зохистой хөдөлмөрийн асуудлаар сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах, түгээх, зохистой хөдөлмөрийг хэлэлцээрийн үндсэн шалгуур үзүүлэлт болгох, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн эвлэлдэн нэгдэх эрхийг хангуулах, хөдөлмөрийн чуулган зохион байгуулах, ажил олгогчдын хандлагыг өөрчлөх, ажлын байрны аюулгүй ажиллагааг сайжруулах, бүс нутгийн хамтын хэлэлцээрийг бий болгох, үндэсний хэмжээнд зохистой хөдөлмөрийн хөтөлбөрүүдийг гарган хэрэгжүүлэх, аймаг, орон нутгийн онцлогт тохирсон зохистой хөдөлмөрийн дэд хөтөлбөр хэрэгжүүлэх, ҮЭ-ийн хороотой ААНБ-ын түвшинд хамтын гэрээндээ, зохион байгуулалтад хараахан ороогүй ААНБ дотоод журмандаа зохистой хөдөлмөрийн үзэл санааг тусгах, энэ чиглэлээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр тогтмол сурталчилах нь зүйтэй гэсэн саналуудыг гаргалаа.

Ийнхүү нийт оролцогчдын идэвхитэй оролцоог ханган Зохистой хөдөлмөрийн нөхцөлийг хангуулахын төлөө аймгийн ҮЭ-үүдээс 2018-2019 онд явуулах үйл ажиллагааны төлөвлөгөөний төслийн санал гарган танилцуулснаар уг семинарийн зорилго хангагдлаа.

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417127
ӨнөөдөрӨнөөдөр773
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт773
Энэ сардЭнэ сард22841
НийтНийт417127