In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоо Теажеон хотын ҮЭ-ийн холбоотой хамтран ажиллана

10-26 teajeonСолонгос Улсын Теажеон хотын ҮЭ-ийн холбооны дарга Жонг Хо Ли тэргүүтэй төлөөлөгчдийг МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар өнөөдөр хүлээн авч уулзлаа. МҮЭ-ийн холбоо нь Солонгосын ҮЭ-ийн холбоо Сөүл, Пусан хотын ҮЭ-ийн холбоодтой хамтран ажилладаг юм. Энэ удаад Монгол Улсын аж үйлдвэрийн томоохон хот болох Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбоотой Солонгос Улсын Теажеон хотын ҮЭ-ийн холбоо хамтран ажиллах болсонд туйлаас таатай байгаагаа МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийллээ. Тэрээр хоёр талын хамтын ажиллагаа цаашид хүрээгээ улам бүр тэлж ҮЭ-ийн гишүүд үр дүнг нь хүртэж байхыг ерөөв.

Солонгос Улсын Теажеон хотын ҮЭ-ийн холбооны дарга Жонг Хо Ли,

-Цаг зав гаргаж бид бүгдийг хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлье. ҮЭ-ийн байгууллага ямагт хөдөлмөрчдийн эрх ашгийг хамгаалахын төлөө тэмцдэг. Манай Теажеон хотын ҮЭ-ийн холбоо ч ялгаагүй Хотын захиргааны өмнө эсэргүүцлийн жагсаал хийж байгаа. Энэ нь ҮЭ-ийн байгууллага ямагт иргэдийнхээ төлөө тэмцэг гэдгээ илэрхийлж байгаа нэг хэлбэр юм. Манай хотод Монгол Улсын олон оюутан сурч байна. Мөн ажил хөдөлмөр эрхэлж байгаа цөөнгүй монгол иргэд бий. Эдгээр монгол хүмүүст туслахад бид  таатай байна гэлээ.

Солонгос Улсын Теажеон хотын ҮЭ-ийн холбооны дарга Жонг Хо Ли болон Дархан-Уул аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Нацагдорж нар хоёр талын хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурлаа. Хоёр орны ҮЭ-ийн байгууллагын хамтын ажиллагааг өргөжүүлэх, гишүүдээ чадваржуулах, харилцан туршлага судлах зэрэгт гэрээний гол зорилго чиглэж байна. 

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417127
ӨнөөдөрӨнөөдөр773
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт773
Энэ сардЭнэ сард22841
НийтНийт417127