In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Шведэд үймээнээр хоёр сургуулийг шатаажээ

Шведийн нийслэл Стокгольм хотын захад цагаачид голдуу амьдардаг дүүргээс эхэлсэн үймээн самуун тав дахь өдрөө үргэлжилж байна. Олон нийтийг хамарсан үймээний хөлд олон тооны автомашин, байшин барилга өртөн галд шатаад байгаагийн дунд хоёр сургууль, цагдаагийн газрын байр байгаа гэнэ. Үүнтэй холбоотойгоор Стокгольм хотын олон зуун гал сөнөөгчид, цагдаа нар тав дахь өдрөө амрах ч завгүй ажилласаар байгаа аж.  Шведийн нийслэлийн захын Хюсбю гэх дүүрэгт өнгөрсөн ням гаригт 69 настай эрэгтэй цагдаагийн ажилчдыг заналхийлсний улмаас цагдаа нарт буудуулж, амь үрэгдсэнээс эхтэй үймээн самуун өдгөөг хүртэл бүрэн дарагдаагүй байна. “Associated Press” агентлагт мэдээлснээр өчигдрийн байдлаар эмх замбараагүй байдал Стокгольм хотын захын Норсборг, Тенста, Киста зэрэг дүүргийн оршин суугчдыг хамраад байгаа аж. Уурлаж бухимдсан оршин суугчид эд хөрөнгийг галдан шатаахын зэрэгцээ цагдаа нарын эсрэг хүчтэй эсэргүүцэл үзүүлж байна. Шведийн албаныхны мэдээлснээр олон нийтийг хамарсан үймээн самууны улмаас хорь гаруй хүн баривчлагдан, олон тооны өмч хөрөнгө галд шатаад байгаа боловч хүн гэмтэж бэртээгүй гэнэ.

Шведийн хотын захын Хюсбю дүүрэг 12 мянган оршин суугчидтай бөгөөд үүний 80 хувь нь цагаач, дүрвэгчид байдаг байна.

Б.АНХТУЯА

You have no rights to post comments

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417120
ӨнөөдөрӨнөөдөр766
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт766
Энэ сардЭнэ сард22834
НийтНийт417120