In order to view this object you need Flash Player 9+ support!

Get Adobe Flash player

Powered by RS Web Solutions

Хөдөлмөрийн сонин

Хэвлэн нийтлэх үйл ажиллагаа буюу ХӨДӨЛМӨР сонин

1928 оны 7 дугаар сарын 1-нээс эхлэн “Үнэн” сонинд “Үйлдвэрчний эвлэлийн байдал” хэмээх тусгай булан гаргаж, мөн оны наймдугаар сард “Бүх Монголын улаан үйлдвэрчин” сэтгүүл гаргасан нь МҮЭ-ийн хэвлэлүүдийн эхлэл болжээ. “Монгол ардын үнэн” сонины 1930 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн 31 дүгээр дугаарт “ҮЭ-ийн сонин намын үнэнтэй хавсрав” гэсэн гарчигтай мэдээ нийтлэгджээ. Тэр мэдээнд үйлдвэрчний эвлэл энэ хэр тусгай сонин бичгийг дангаар гаргаж чадахгүй байгаа тул намын үнэн сонины хороонд орон тооны хүн ажиллуулж сониноо хавсран гаргах, ҮЭ-ийн ажлын тухай дугаар бүрт нийтлэн, хэвлэгдсэн үнийг хуваан гаргах, гарсан сониноос зохих тоогоор авч тарааж байхаар шийдсэнийг өгүүлжээ. Тийнхүү “Монгол ардын үнэн” сонин 1930 оны 9 дүгээр сарын 8-наас эхлэн “МАХН-ын төв хороо ба МҮЭ-ийн төв зөвлөлөөс эрхлэн нийтлүүлнэ” гэсэн бичилттэй гарч эхэлжээ.
1934 оны 3 дугаар сарын 24-нөөс эхлэн МҮЭ-ийн төв зөвлөлөөс эрхлэн бие даасан сонин гаргажээ. Анхны сонин нь “Улаан үйлдвэрчний зам” нэртэйгээр гарч байсан бол хоёрдахь дугаараас нь эхлэн “Монгол ажилчны зам” нэртэй болгожээ.
Монгол ажилчны зам сонин нь 1936 оны хоёрдугаар сарын 22-ноос “Ажилчны соёлын зам” нэртэй болжээ. МҮЭ-ийн сонины нэр ойр ойрхон өөрчлөгдөж байсан ч нийтлэлийн агуулга нь хэвээр, дугаар нь үргэлжлэн гарсаар байжээ.
МҮЭ-ийн төв зөвлөлийн төв хэвлэл 1947 оны 10 дугаар сарын 15-наас “Хөдөлмөр” нэртэй болж одоог хүртэл гарч байна. МАХН-ын төв хороо, МҮЭ-ийн төв зөвлөлийн хэвлэл байсан “Монгол ардын үнэн” сонин тухайн үедээ өдөр бүр гарч байсан бол “Хөдөлмөр” сонин 1960-аад оны эхээр 7 хоногт таван удаа, 1970-аад оноос 1990 он хүртэл гурван удаа гардаг Монголын хамгийн олон уншигчтай сонины нэг байв.
2004 он хүртэл 10 хоногт нэг удаа хэвлэгддэг байснаа оны сүүлчээр өнгөт болж, нүүрний тоо нэмэгдсэн байна. Харин 2008 оны нэгдүгээр сарын 1-нээс дахин гишүүд хөдөлмөрчдийн гар дээр өдөр тутам очдог болж, 8-12 нүүрээр хэвлэгдэн Монголын өдөр тутмын хэвлэлүүдийн 13 дахь нь болсон байна.

“Хөдөлмөр” сониныг 1978 онд 50 жилийнх нь ойгоор Хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонгоор шагнажээ.
1986 онд түм дэх дугаарыг нь тохиолдуулан Сүхбаатарын одонгоор шагнасан байна.

Сэтгүүл
“Бүх Монголын улаан үйлдвэрчин” сэтгүүл нь 1930 оноос “Монголын улаан үйлдвэрчний эвлэл” нэртэй болж, дараа нь “МАХН-ын байгуулалт” сэтгүүлтэй нэгтгэгдэн хэсэг хугацаагаар завсарласны дараа нь “Монголын үйлдвэрчин” нэртэй сонин болж хэвлэгдэн гарч байжээ.
1999 оноос “Шинэ зуун” нэртэйгээр хэвлэгдэн гарчээ. 2001 оноос “”ҮЭ-Шинэ зуун” нэртэйгээр Данийн ҮЭ-ийн ЛО/ФТФ төслийн дэмжлэгтэйгээр 2004 оныг хүртэл хэвлэгдэн гарсан байна.

mail login1
IT Agency LLC and Extensions by IT-Agency.mn
  • Шинэ мэдээ

  • Их уншсан

20155555

Өргөдөл гомдол, Санал хүсэлт

Түүхэн замнал

Монгол улсад үйлдвэрчний эвлэлийн хөдөлгөөн 1917 оноос үүсч, хөгжсөн ба МҮЭ- ийн холбоо анх 1927 онд Бүх Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Төв Зөвлөл нэртэйгээр байгуулагдсан.

дэлгэрэнгүй ...

Facebook

Холбоо барих

Хаяг: 210646 Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг
1-р хороо, Бага тойруу /15160/,
Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай-9
Утас:70112128, Факс: (976)-70112128
И-мэйл:cmtu@ mongol.net

Статистик

417107
ӨнөөдөрӨнөөдөр753
ӨчигдөрӨчигдөр800
Энэ долоо хоногтЭнэ долоо хоногт753
Энэ сардЭнэ сард22821
НийтНийт417107