www.ctmu.mn

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ ХУУЛЬ

  • PDF
ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

МОНГОЛ УЛСЫН

ХУУЛЬ

1999 оны 05 дугаар сарын 14-ний өдөр

Улаанбаатар хот

ХӨДӨЛМӨРИЙН ТУХАЙ

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ

НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

            1 дүгээр зүйл.  Хуулийн зорилт

            1.1. Энэ хуулийн зорилт нь хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр хөдөлмөрийн харилцаанд оролцогч ажилтан, ажил олгогчийн нийтлэг эрх, үүрэг, хамтын гэрээ, хэлэлцээр, хөдөлмөрийн ганцаарчилсан ба хамтын маргаан, хөдөлмөрийн нөхцөл, удирдлага, хяналт болон хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлагыг тодорхойлж талуудын харилцан эрх тэгш байдлыг хангахад оршино.

          2 дугаар зүйл.  Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж                  

            2.1. Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн  хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.

            2.2. Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

         3 дугаар зүйл. Хуулийн нэр томьёо

            3.1. Энэ хуульд хэрэглэсэн дараахь нэр томъёог дор дурдсан утгаар ойлгоно:

                        3.1.1.  "ажил олгогч" гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа  этгээдийг ;

                        3.1.2. "ажилтан" гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан  ажиллаж байгаа иргэнийг ;

                        3.1.3. "хөдөлмөрийн гэрээ" гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцөлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог;

            3.1.4. "хамтын гэрээ" гэж тухайн аж ахуйн нэгж, байгууллагын нийт ажилтны хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хуулиар тогтоосон баталгаанаас илүү нөхцөлөөр хангах болон энэ хуулиар шууд зохицуулаагүй асуудлаар ажил олгогч, ажилтны төлөөлөгчдийн хооронд байгуулсан тохиролцоог;

                        3.1.5. "хамтын хэлэлцээр" гэж иргэний хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамтран хамгаалах зорилгоор улсын хэмжээнд болон тодорхой бүс нутаг,  засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, салбар, мэргэжлийн  хүрээнд ажил олгогч, ажилтны төлөөлөгчид, төрийн захиргааны байгууллагын хооронд байгуулсан тохиролцоог;

                        3.1.6. "ажил олгогчийн төлөөлөгчид" гэж аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, ажил олгогчоос эрх олгосон этгээд  буюу дүрэмдээ  ажил олгогчийн эрх, хууль ёсны  ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн байгууллагыг;

                        3.1.7. "ажилтны төлөөлөгчид"  гэж ажилтны эрх, хууль ёсны ашиг сонирхлыг төлөөлөн хамгаалах үүрэг хүлээсэн үйлдвэрчний эвлэл, хэрэв ийм байгууллага байхгүй бол нийт ажилтны хурлаас сонгогдсон төлөөлөгчдийг;


                        3.1.8. "хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан" гэж хөдөлмөрлөх эрх, түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлын хүрээнд хөдөлмөрийн гэрээний талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;

            3.1.9.  " хөдөлмөрийн хамтын маргаан " гэж хамтын гэрээ, хэлэлцээр байгуулах, биелүүлэх, биелэлтэд нь хяналт тавих явцад гэрээ, хэлэлцээрт оролцогч талуудын хооронд үүссэн саналын зөрүүг;

                        3.1.10.“хөдөлмөрийн нөхцөл” гэж хөдөлмөрлөх явцад ажилтны ажиллах чадвар, эрүүл мэндэд дагнасан буюу хамссан байдлаар нөлөөлөх ажлын байрны  болон үйлдвэрлэлийн орчны хүчин зүйлийг;

Дэлгэрэнгүй...

МОНГОЛЫН ҮЙЛДВЭРЧНИЙ ЭВЛЭЛИЙН ХОЛБОО

Шуудангийн хаяг: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг,

1-р хороо, Бага тойруу /15160/, Сүхбаатарын талбай-7

И-мэйл: info@cmtu.mn

Утас:  70112128,   70125857,    70127440

Хууль зүйн төв: 70119989, 1292

Факс: 70112128

  

mod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_countermod_vvisit_counter
mod_vvisit_counterЭнэ сард :11383
mod_vvisit_counterНийт хандалт :241500

Одоо үзэж буй: 4