ХӨДӨЛМӨР, НИЙГМИЙН ЗӨВШЛИЙН ГУРВАН ТАЛТ 2010-2011 ОНЫ УЛСЫН ХЭЛЭЛЦЭЭР
Монгол Улсын Засгийн газар, Ажил олгогч эздийн болон Үйлдвэрчний эвлэлийн улсын хэмжээний байгууллагуудын бүрэн эрхт төлөөлөгчид Хөдөлмөрийн тухай хуулийн хоёрдугаар бүлгийн 19, 20 дахь хэсгийг үндэслэн улсын хэмжээнд мөрдөх хүн амын нийгмийн хамгааллын болон иргэний хөдөлмөрлөх эрх түүнтэй холбогдсон хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах хүрээнд үүссэн хөдөлмөрийн харилцааны нийтлэг асуудлаар Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн 2010-2011 оны улсын хэлэлцээрийг байгуулав.



