Хөдөлмөр
Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)”-д Үндэсний тооцооны системийн хүрээнд, тухайн цаг хугацаанд бүтээгдэхүүн үйлдвэрлэх, үйлчилгээ үзүүлэхэд ажиллах хүчээ нийлүүлж байгаа ажиллагч, нийлүүлэхэд бэлэн байгаа ажилгүй иргэдийг хамруулна. Эдийн засгийн идэвхтэй хүн ам (ажиллах хүч)-ыг эдийн засгийн байнгын идэвхтэй хүн ам, эдийн засгийн тухайн үеийн идэвхтэй хүн ам гэж хоёр ангилна. Ажилгүй иргэнд тухайн хугацаанд ажилгүй байсан, ажил хийхэд бэлэн, ажил идэвхтэй хайж байгаа хөдөлмөрийн насны, хөдөлмөрийн чадвартай иргэнийг хамруулна.


